Б.Дэлгэрсайхан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын тээврийн тарифыг 50 хувиар буурууллаа

Огноо
Унших
1 минут 39 секунд

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.26/ хуралдааны шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, сайд Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан нар танилцууллаа.

Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

Зам тээврийн яамны зүгээс МТЗ-ын Ханги мандал талдаа явж байгаа төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл суурь бүтцийн тарифыг бид 50 хувиар бууруулсан. Түүнээс биш дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулах боломжгүй.

Хоёрдугаарт Гашуунсухайт-Ганц модны хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн хурлаар оруулаад мөн 50 хувиар багасгаж байгаа. Төмөр замын суурь бүтцийн тарифыг буулгах асуудал аль ч төмөр замд хэвийн байдаг асуудал. Төмөр замыг урт хугацаанд ашигладаг учраас өмнөх хийж байсан тооцоо бол барьсан өртөгт нь тарифаа тооцоод хуваачихсан учраас тариф нь өндөр гараад байсан. Тийм учраас өртөгөө нөхнө гэж үзэж байгаа учраас энэ хэмжээнд тарифаа буулгасан. Мөн тэнд ачигдаж байгаа нүүрсний тээврийн зардлыг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн хилийн боомтоор гарч байгаа хэсэгт чингэлгийг буулгах, машин дээр тавьж хилээр гаргах зардлыг хэмнэх боломжийг эрэлхийж байгааг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. ” хэмээн мэдээллээ

О.Амгаланбаатар: 17 жилийн өмнө төмөр замын хил холболтыг гацаасан нөхдүүдийн зарим нь одоо ч гишүүнээр ажиллаж байна
О.Амгаланбаатар: 17 жилийн өмнө төмөр замын хил холболтыг гацаасан нөхдүүдийн зарим нь одоо ч гишүүнээр ажиллаж байна
 
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
 “Алтан баззер” сугалаат барилдаан болж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!