УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар өнөөдрөөс эхлэн 27-ныг хүртэлх өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн билээ. Товлосон ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр эх орноосоо мордож байна. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал аж.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Цас багатай,  говийн бүс нутгаар +6 хэм хүртэл дулаарна
Цас багатай, говийн бүс нутгаар +6 хэм хүртэл дулаарна
 
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!