Цас багатай, говийн бүс нутгаар +6 хэм хүртэл дулаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан нийт нутгийн 90 хувьд хур тунадас дунджаас бага орсон байна. Харин 10 орчим хувь нь дунджийн орчим буюу түүнээс ахиу оржээ. Мөн арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Цаг уурчдын хэлснээр энэ хавар огцом дулаарал ажиглагдахгүй бөгөөд ахиу цас орсон бүс нутгаар харьцангуй сэрүүн байх бол цас багатай газар харьцангуй дулаан байх нь. Тэгвэл цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөвөөр, говийн аймгуудын нутгаар + 6 градус руу орж дулаарах аж.

Тэгвэл хээрийн цасны хэмжилтээр, Завханы Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө 22-32 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна. Мөн хангайн уулархаг бүс нутгаар буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их байна.

Н.Цэлмүүн: Биднийг ард түмний баялгийг хулгайлсан гэх. Төр “ард түмэндээ“ эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг
Н.Цэлмүүн: Биднийг ард түмний баялгийг хулгайлсан гэх. Төр “ард түмэндээ“ эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг
 
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон учраас 18-44 насныхан морь унаж уралджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!