УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг эцэслэх учиртай. Гэвч нэр бүхий гишүүд, сайд нар "Хууль зөрчсөн асуудал хэлэлцэх гэж байна" гэж үзэн, хуралдаанд орж ирэлгүй "Бойкот" хийж эхэлсэн.
Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж буйг мэдэгдэн, чуулганы хуралдааныг 30 минут түр завсарллууллаа.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар өнөөдөр үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж магадгүй байна.