Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Хуулийн байгууллага ажлаа ном журмаар нь хийж байгаа гэж харж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.

Уг хэргийн явц хэр байгаа талаар өөрөөс нь тодруулахад "Хуулийн байгууллага ажлаа ном журмаар нь хийж байгаа гэж харж байна. Хуулийн байгууллага зөвхөн гэм бурууг тогтоох биш, гэм буруугүй бол цагаатгахад чиглэж ажилладаг" хэмээн байр сууриа товчхон илэрхийллээ.

Барилгын ерөнхий хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Барилгын ерөнхий хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
 
Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
Улаанбаатарт 14 хэм дулаан, бага зэргийн бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.