Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас 87 хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сүүлийн таван жилд Монгол Улсад нийт 2124 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Үүнээс өнгөрөгч 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол бүртгэгдэж 87 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад 49 хувиар өссөн дүр зураг аж.

Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд. Дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд бүртгэгджээ.

Иймд 2025-2028 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулиа шинэчилж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог сайжруулж, хөдөлмөрийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгаа, статистикийг хөгжүүлэх, салбар бүрд мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ хийнэ хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

С.Баяр: Ийм хэмжээний “төлбөр“ төлөөд Оюутолгой явж л байвал сайн. Би ямар ганцаараа ял авч, шоронд хоригдсон биш...
С.Баяр: Ийм хэмжээний “төлбөр“ төлөөд Оюутолгой явж л байвал сайн. Би ямар ганцаараа ял авч, шоронд хоригдсон биш...
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.