Суурьшлын бүсэд орж ирсэн дөрвөн хүрэн баавгайг 18 цаг зарцуулж амьдрах орчинд нь хүргэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг /1 эвш, 3 бамбарууш/ Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруунд хүргэхэд нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.

Энэхүү ажлыг хамгаалалтын захиргааны албан хаагчид Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад 4 удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэлээ.

Иймд иргэд та бүхнийг тус газрын орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан анхаарууллаа.

Цагдаагийн биед халдаж, эд хогшил эвдэлсэн гэх A cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Цагдаагийн биед халдаж, эд хогшил эвдэлсэн гэх A cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
 
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!