Э.Батшугар: Томуугийн дэгдэлт 10-р сараас эхэлдэг тул вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Энэ жил улиралын томуугийн дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар 300 мянган хүн тун томуугийн вакцин авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан билээ. Харин энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдээ бүрэн хамруулахыг зорьж байна.

6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй , 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдий вакциныг үнэ төлбөргүй хийнэ.

Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулна. Ийд иргэд та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс хамтдаа хамгаалахыг албаныхан санууллаа.

Нэгдүгээр ангийн сурагчдыг тоглонгоо суралцах арга барилд дасгана
Нэгдүгээр ангийн сурагчдыг тоглонгоо суралцах арга барилд дасгана
 
Г.Отгонпүрэв: Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах нь томчууд бидний хариуцлага
Г.Отгонпүрэв: Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах нь томчууд бидний хариуцлага
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!