Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирваань: Ээж минь миний мөрөөдлийг өөрийн нүдээр үзэж, мэдрэх гэж байна. Би амьдралынхаа хамгийн том амлалтуудын нэгийг биелүүлж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 39 секунд

Хөлбөмбөгийн галзуу улаан фанатууд бий. Өнгөрөгч оны долоодугаар сард “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын "галзуу" аяллын талаарх нийтлэл гарч байв. “Манчестер Юнайтед”-ын нэгэн монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явахыг зорьж байна" хэмээн онцлох тус нийтлэлийн эзэн бол Б.Очирваань. Багаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэж, дээд лигт тоглож, энэхүү спортод "дурлаж" ирсэн тэрбээр шүтдэг клубийнхээ тоглолтыг үзэхээр Английн Манчестер хотыг зорих аялалд гарч байв. Тэрбээр зорьсон газартаа хүрч, өөрийн шүтээн хөлбөмбөгчин болох Уэйн Рүүнитэй уулзаж буй мөч нь олон хүний хайр, хүндлэлийг дагуулсан юм.

Тэгвэл Б.Очирваань ээжтэйгээ хамт өнөөдөр /2024.12.31/ “Манчестер Юнайтед”-ын хөлбөмбөгийн тоглолт үзжээ.

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Ээж минь миний мөрөөдлийг өөрийн нүдээр үзэж, мэдрэх гэж байна. Би яг уйлах гээд байна. Амьдралынхаа хамгийн том амлалтуудын нэгийг биелүүлж байна. Хүн болгон надтай зураг авхуулаад дээлийг маань үнэхээр гайхалтай байна гэж байна" гэж бичжээ.

Ташрдамд дурдахад, Б.Очирваань өнгөрсөн тавдугаар сард Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга авсан байдаг.

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх сарын 6-наас нэгдсэн сүлжээнд холбогдсоноор оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх сарын 6-наас нэгдсэн сүлжээнд холбогдсоноор оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.