Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станц ирэх сарын 6-наас нэгдсэн сүлжээнд холбогдсоноор оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллалаа. Тэрбээр энэ үеэр “Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний хэсэг төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч нийлүүлж эхэллээ. 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт бүрэн хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийх явдал зогсох боломж бүрдэнэ" гэв.

АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БҮХ байршилд бохирдолтой зааж, УЛААНБААТАР УТААТАЙ байна
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БҮХ байршилд бохирдолтой зааж, УЛААНБААТАР УТААТАЙ байна
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.