Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Лувсанжамц: Яагаад Хотын дарга нь байшин барихыг, бариад ирсэн зургийнх нь өнгийг хүртэл зөвшөөрдөг байх ёстой гэж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Хамаг эрх мэдлийг нь төр авдаг социалист системээсээ салах ёстой. Яагаад Хотын дарга нь байшин барихыг, бариад ирсэн зургийнх нь өнгийг хүртэл зөвшөөрдөг байх ёстой гэж" хэмээн тодруулав.

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Бусад хуультай харьцуулахад Хотын захирагч нь бараг эрх мэдэл аваагүй хууль шүү. Гол, гол зөвшөөрлийг олгоход оролцолгүй л яах вэ дээ. Тэгэхгүй бол замбараагүй байдал үүснэ шүү дээ" гэв.

Д.Ганбат: Үхлийн хөндийд амьдарч байгаа хойно өөр яах вэ дээ
Д.Ганбат: Үхлийн хөндийд амьдарч байгаа хойно өөр яах вэ дээ
 
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Цагаан сар дөхөж өндөг, нарийн ногооны импорт эрс өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.