
Аравдугаар сарын 1-нээс өмнө цэцэрлэг, сургуульд суурилсан ЭРТ ИЛРҮҮЛЭГ-ийг зохион байгуулж, 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулахаар болжээ.
Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.
Тодруулбал,
- Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
- Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
- Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
- Өравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.
Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!