Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 57 секунд

2024 оны 09-р сарын 29-ний 20 цагаас 09-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

29-30-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!