Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийтлэлч Баабар эдийн засгийн нөхцөл байдлын талаар "1970 онд Өмнөд Америкийн хамгийн баян улс Чилид сонгуулиар Алендагийн социалистууд 35 хувийн санал авч, Корвалангын коммунистуудтай нийлэн хамтарсан ЗГ байгуулан төрийн эрх авсан. Тэгэнгүүтээ Н.Учрал шиг хувийн хэвшлийн хөрөнгийг хурааж, Д.Амарбаясгалан шиг хамтрал байгуулж эхэлснээр э/з даруй сүйрэн, инфляц 17 мянга боллоо" гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилал Баабартангуудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Би хүндэтгэдэг. Хэнээс яаж санхүүжүүлээд яаж тархи угаалт хийж буйг нь мэднэ, өөрөө ч мэддэг байх. Гэхдээ хожим үр хойчид ямар хор тарьж буйгаа мэддэг, ойлгодог байх гэж найдна" гэх хариу тайлбарыг өгсөн байна.

БАЙР СУУРЬ: 60 хувиар тэлсэн 2025 оны төсвийн орлого тасарвал өндөр эрсдэл болно
БАЙР СУУРЬ: 60 хувиар тэлсэн 2025 оны төсвийн орлого тасарвал өндөр эрсдэл болно
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!