Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, шийдвэрээ гаргасан байдаг.

Тодруулбал, тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэдний гомдлыг энэ сарын 18-ны лхагва гараг буюу өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон байна.

Инновацын оффис нээв
Инновацын оффис нээв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.