Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд шүүхээс ял авснаар АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаас чөлөөлөгдөж, тус намын гишүүнчлэлээс хасагдах нөхцөл бүрдлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 өдрийн турш болж, шүүх өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хаслаа. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ.

Дашрамд сануулахад, ердөө дөрөв хоногийн өмнө З.Энхболд нь АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдож, тамгаа хүлээн аваад байсан юм. Тэгвэл З.Энхболд нь Хяналтын ерөнхий хорооны даргаас чөлөөлөгдөөд зогсохгүй, дүрмийн дагуу намын гишүүнчлэлээс хасагдах нөхцөл бүрдээд байна.

АН-ын үндсэн дүрмийн 3.5.4-д "Намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар Дотоод хяналтын хорооноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ" гэжээ.

АН-ын Үндсэн дүрэмтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС, Дэлхийн банкны Хаврын уулзалтад оролцож байна
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС, Дэлхийн банкны Хаврын уулзалтад оролцож байна
 
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
“Милк фестиваль”-ийг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.