ЕТГ-ын дарга асан, АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга З.Энхболдод холбогдох хэргийн шүүх хурал таван өдрийн турш үргэлжилж өнөөдөр шийдвэрээ гаргасан. Тодруулбал, хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хассан юм.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намаас мэдээлэл хийх үеэр З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан "З.Энхболд Б.Энх-Амгаланд ямар байдлаар нөлөөлсөн бэ гэх баримт 34 хавтаст хэрэгт байхгүй гэж маргасан. Тийм учраас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!