З.Энхболд: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Өнгөрсөн өдрүүдэд Эрдэнэт хот түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, "Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрбээр, "Эрдэнэт хотын түүх Эрдэнэт үйлдвэрээс эхлэлтэй. Тэр үед үйлдвэр байгуулахын тулд эхлээд хот байгуулдаг байж. Эрдэнэт үйлдвэрийн түүх 1973.09.11-нд бөмбөрцгийн нөгөө талд Чили улсад төрийн эргэлт гарснаар эхэлдэг. АНУ ТЕГ оролцож ерөнхийлөгч болсон генерал Пиночет тухайн үеийн ЗХУ (СССР) улсад зэсийн баяжмал экспортлохыг зогсоосноор тухайн үеийн БНМАУ-д нээгдсэн байсан Эрдэнэтийн овоог түшиглэж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар болж 1973 оны БНМАУ, ЗХУ хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд 3 жилийн дараа Эрдэнэт хот байгуулагдсан. Үйлдвэр 2 жилийн дараа буюу 1978 онд эхний баяжмалаа экспортложээ.

Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ.

Эхнийх нь ТӨХ дарга байхдаа ОХУ Госкомимущество дарга Кох д явуулсан 1997 оны албан бичгээр эхэлсэн байдаг.

1973 онд Эрдэнэт үйлдвэрийг барих гэрээндээ Монгол улс ЗХУ 2 адилхан 50 хувь эзэмшихээр, зардлыг ЗХУ 100 хувь гаргаж, Монгол улс авах ёстой АМНАТ аараа төлж дуусгахаар тохирсон. 1991 онд тооцоо нийлж Монголын талын өр тэглэгдээд, 1993 онд 1 хувь нэмж аваад монгол хүнийг захирлаар томилох эрх үүссэн. 1973 оны хэлэлцээрийн нэг чухал заалтаас болоод Орос Монгол улсад явагдсан хуулв бус хувьчлалууд зогссон байдаг. Тэр нь 2 улс өөрийн хувиа зарах тохиолдолд нөгөө талдаа давуу эрх олгож анхны санал тавиад татгалзсан тохиолдолд 3 дагч этгээдэд зарах эрх үүсдэг заалт. Миний гарын үсэгтэй албан тоотод хэлэлцээрийн энэ заалтыг үндэслэж Монгол улс Оросод явагдсан хувьчлалбн үнэ 50000$ оор 49 хувийг авах албан ёсны саналаа тавьсан байдаг. Ингээд ОХУ ТӨХ нь 1997 заргаа эхлүүлж 2003 онд Зарубежцвет д зарсаныг хүчингүй болгож ОХУ өмч болгоод Ростех-д хариуцуулсан байдаг.

2 дахь Монголын ХХБ Ростех ээс худалдаж авахдаа Монгол УИХ-ын зөвшөөрөл аваагүй учраас бас хүчингүй болж ЗГ авсан. 2016 онд УИХ-ын дарга байхад Эрдэнэтийн 49 хувь хувьчлахыг зөвшөөрөөгүй. 1973 оны гэрээгээр ОХУ 49 хувиа зарах тохиолдолд Монгол улс авах эсвэл авахгүйг зөвхөн УИХ шийдэх эрхтэй.

Ингэж Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа" гэжээ.

Маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар БОРОО ОРНО
Маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар БОРОО ОРНО
 
“Physical Asia” шоуны оролцогч Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалах тулаан болоход 4 хоног үлдлээ
“Physical Asia” шоуны оролцогч Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалах тулаан болоход 4 хоног үлдлээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!