УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентын 126 гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
-Н.Батсүмбэрэлд 4 ААН-ээс 85 сая төгрөг ХАНДИВЛАСАН-
Нэгдүгээрт, 10-р тойрогт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Н.Батсүмбэрэлд нийт 44 иргэнээс 130 сая, 4 хуулийн этгээдээс 85 сая төгрөг буюу нийт 215 сая төгрөгийн хандив цугларчээ. Мөн тэрбээр өөрөөсөө 6 сая төгрөгийн хөрөнгө нэмж байршуулсан аж. 4 хуулийн этгээдийг нь нэрлэбэл,
-“Зэ Честнат Фанд Монгол” ХХК – 10 сая
-“Бат мөнх констракшн” ХХК- 25 сая
-Мандал оргил транс” ХХК – 25 сая
-“Бат мөнх констракшн” ХХК- 25 сая төгрөг тус тус хандивлажээ.
Хандивын зарцуулалт:
-Тараах материал хэвлүүлж тараах – 165.6 сая
-Гудамж талбайд зурагт самбар, лед дэлгэц байрлуулах – 8.8 сая
-Хурал цуглаан хийх – 11 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 71.7 сая
-Цахим орчин ашиглах – 27.5 сая төгрөг зарцуулсан байна.
-Х.Баттулгад 34 байгууллагаас 950 сая төгрөг ХАНДИВЛАЖЭЭ-
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад 1 тэрбум 229 сая 60 мянган төгрөгийн хандив цугларчээ. Нийт 34 хуулийн этгээдээс 950 сая, 72 иргэнээс 279 сая 60 мянган төгрөг орж ирсэн байна. Тухайлбал,
-“ХАН ТЭГРИ МЭД” ХХК – 30 сая
-“МИЛЛ ХАУС” ХХК – 30 сая
- “Баянгол ресорт” XXK – 30 сая
-“Талх чихэр” ХК – 30 сая
-“Арвин үндэс” ХХК – 30 сая
-“Ганга түшээ” ХХК- 30 сая
-“Махимпекс” ХК – 30 сая
-“Мик фүүдс” ХХК – 30 сая
-“ЧМТО” ХХК- 30 сая
-“ХКҮ” ХХК – 30 сая
-“Баянгол зочид буудал” ХК – 30 сая
-“Хан Тэгри Маркет” ХХК – 30 САЯ
-“Тэгри бюүти роа” ХХК – 30 сая
-“Херман эрхэмтэн” ХХК- 30 САЯ
-“Супрема бүтик лоджэс” ХХК – 30 сая
-“Фүүд корп” ХХК – 30 сая
-“Ачит бадар хундага” ХХК – 30 сая
-“Нархан зол хүсэл” ХХК – 30 сая
-“Монус Өрнөх” ХХК – 30 сая
-“Фармакон фамили” ХХК – 30 сая
-“Женко тур бюро” ХХК – 25 сая
-“Ошин фарм” ХХК – 30 сая
-“Шүхэр асар” ХХК – 30 САЯ
-“Монпеллетс” ХХК – 30 сая
-“Энх ялгуун” ХХК – 30 САЯ
-“Браяд энд перфект” ХХК – 30 сая
-“Интеграл дизайн” ХХК – 30 сая
-“Баянматуу” ХХК – 30 сая
-“Смартпланет групп” ХХК – 20 сая
-“Ти Эн Эс Эн Ти” ХХК – 30 сая
-“Баталгаат хүнс” ХХК – 22 сая
-“Баталгаат хүнс” ХХК – 8 сая
-“Хатант сүлдэт хангай” ХХК – 5 сая
-“Хүнс мастер” ХХК – 30 сая төгрөгий тус тус хандивласан байна.
Зарцуулалтын тухайд:
-Тараах материал хэвлүүлэх – 218.3 сая
-Сурталчилгааны самбар, лед дэлгэц байршуулах – 72.7 сая
-Сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 64 сая төгрөг зарцуулжээ.
-Сайд Б.Батцэцэгт 11 компаниас 275 сая төгрөгийн хандив цугларсан-
Гуравдугаарт, 1-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт 61 иргэнээс 319.6 сая, 11 ААН-ээс 275 сая төгрөгийн хандив цугларчээ.
11 ААН-ийн тухайд:
-“Төгс-Өнгө” ХХК – 5 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 30 САЯ
-“Мөнхийн үсэг” ХХК – 30 сая
-“Ухаа худаг усан хангамж” ХХК – 30 САЯ
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Тавантолгой цахилгаан станц усан хангамж” ХХК – 30 сая
-“Чингис эко тур” ХХК – 20 сая
-“Ультрафлоу” ХХК – 20 сая
-“Ти Ай ложистик” ХХК – 30 сая
-“Стандарт холдинг” ХХК – 20 сая төгрөг хандивлажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 12 сая
-Сурталчилгааны самбар, лед дэлгэц байрлуулах – 518 мянга 400
-Уулзалт, хурал цуглаан хийх - 65.4 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 42.4 сая
-Цахим орчин ашиглах – 38.1 сая зарцуулсан гэжээ.
-Э.Батшугарт 7 компани хандив ирүүлсэн-
Дөрөвдүгээрт, 11-р тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Батшугарт 38 иргэнээс 254.5 сая, 7 хуулийн этгээдээс 167 сая төгрөг буюу нийт 421.5 сая төгрөг цугларчээ.
7 хуулийн этгээд нь:
-“И Эл лимитэд ассэт” ХХК - 25 САЯ
-“Медиахолдинг” ХХК – 30 сая
-“Миллениум групп” ХХК – 30 сая
-“М финанс” ХХК – 20 сая
-“Этэрнал стийл транс” ХХК – 30 сая
-“Улаанбаатар телевиз” ХХК – 2 сая
-“УБ хуулийн фирм” ХХК – 30 сая төгрөг тус тус шилжүүлжээ.
-Ж.Бат-Эрдэнэд нэг ч компани хандив өгөөгүй-
Тавдугаарт, УИХ-д 3 дахь удаа сонгогдоод буй Ж.Бат-Эрдэнэд ямар нэгэн хуулийн этгээдээс хандив ирээгүй бөгөөд нийт 61 иргэнээс 512 сая төгрөгийн хандив цугларчээ.
Зардал:
-Тараах материал хэвлүүлэх 140.3 сая
-Сурталчилгааны самбар, лед дэлгэц байрлуулах – 700 мянга
-Уулзалт, хурал цуглаан хийх 3.2 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 433.2 сая
-Радио телевиз ашиглах – 12 сая төгрөг зарцуулсан байна.
-БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэд 2 компаниас нийт 60 сая төгрөг хандивласан-
Зургаадугаарт, БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд 44 иргэнээс нийт 254.3 сая, 2 хуулийн этгээдээс 60 сая төгрөгийн хандив цугларчээ. Хуулийн этгээдүүдийн тухайд:
-“Скайлайн дизайн” ХХК- 30 сая
-“ЭБСЗ” ХХК- 30 сая төгрөг байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 130.2 сая
-Гудамжинд намын далбаа, таних тэмдэг байршуулах – 401 мянга 500
-Уулзалт, хурал цуглаан хийх – 1.5 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 155.9 сая
-Радио телевиз ашиглах – 29 сая
-Цахим орчинд – 20 сая төгрөг зарцуулсан байна.
-Б.Бейсен өөрөөсөө 350 саяыг хандивын дансандаа байршуулсан-
Долоодугаарт, Баян-Өлгий аймагт нэр дэвшиж, гишүүнээр улиран сонгогдсон Б.Бейсенд 17 иргэнээс 141 сая, “Бейс-шила” ХХК-аас 30 сая төгрөг орж иржээ. Мөн өөрөөсөө 350 сая төгрөгийн хөрөнгө нэмж байршуулсан аж.
Зарцуулалт:
-Уулзалт, хурал цуглаан хийх – 143.8 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 326.2 сая төгрөг зарцуулжээ.
-Э.Болормаад “Энержи Ресурс” зэрэг 13 компани 280 сая төгрөг хандивласан-
Наймдугаарт, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаагийн хандивын дансанд 98 иргэнээс 349.8 сая, 13 хуулийн этгээдээс 280 сая буюу нийт 629.8 сая төгрөг орж ирсэн байна. Хуулийн этгээдүүдийг танилцуулбал:
-“Ханбогд эксплорэйшн” ХХК – 30 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 10 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Тавантолгой цахилгаан станц ус” ХХК- 30 сая
-“Хүй мандал хөгжил констракшн” ХХК – 30 САЯ
-“Есөн-Од” ХХК – 10 сая
-“МФ групп” ХХК – 30 сая
-“Тавантолгой цахилгаан станц ус” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“УБ секьюрити” ХХК – 20 сая
-Ажлын алба – 1.1 сая төгрөг хандивлажээ.
-Х.Болормаад 38 иргэнээс 268 сая төгрөг хандивлажээ-
Есдүгээрт, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Болормаад 38 иргэнээс 268.5 сая төгрөгийн хандив орж иржээ. Харин хуулийн этгээдүүдээс огт хандив орж ирээгүй байна.
Зарцуулалт:
-Тараах материал хэвлүүлэх – 264.5 сая байна.
-Х.Булгантуяа өөрөөсөө 550 саяыг хандивын дансандаа байршуулж, сонгуульдаа зарцуулжээ-
Аравдугаарт, ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяад 21 иргэнээс нийт 89.1 сая, “Нано фэйшн” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив орж иржээ. Харин өөрийн хөрөнгөөсөө 550 сая төгрөгийг нэмж байршуулсан гэж мэдүүлсэн байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 84.9 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 39 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 284.5 сая
-Радио телевиз ашиглах – 8.5 сая төгрөг зарцуулсан аж.
Бид дараагийн дугаарт С.Бямбацогт, Ж.Ганбаатар нарын 10 гишүүний мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!