Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр,
"Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргасан.
НБГ-аас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээслэхээр ярьж байгаа. Үүнээс 22 сургуулийг шийдвэрлэсэн. Эдгээр 15 сургуульд 15,955 хүүхэд суралцах боломжтой байна.
ЕБС-ийн 1-р ангийн элсэлт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. И-Монголиа системээр хүсэлт хүлээн авч байгаа" гэлээ.