П.Наранбаяр: Сайдаасаа огцрох хүсэлтээ хувийн шалтгаанаар өгсөн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн бол Боловсролын сайд П.Наранбаяр ч мөн хүсэлтээ өгсөн байна.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Сайдаасаа огцрох хүсэлтээ хувийн шалтгаанаар өгсөн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй" гэлээ. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ""Сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Яагаад өгч буйгаа удахгүй тайлбарлана" гэсэн байдаг.

Дашрамд, өнгөрсөн хугацаанд хамгийн их хэл ам дагуулсан салбар бол боловсрол болон эрчим хүчний салбар мөн. Боловсролын салбарын тухайд, багш нарын цалин, нийгмийн асуудал хурцаар хөндөгдөж, өнгөрсөн намар ажил хаялт ч зарласан удаатай. Хэдийгээр 2026 оноос багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон ч он гарсны дараа цалингийн нэмэгдэл хэрэгжихгүй байна гэж багш нарын зүгээс шаардлага тавьж эхэлсэн байдаг.

Харин эрчим хүчний салбарын тухайд, удаа дараагийн гэмтэл саатлаас үүдэлтэй цахилгааны хязгаарлалт хийгдэж, улмаар иргэд болон сөрөг хүчний зүгээс салбарын сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ч шаардаад байсан юм.

ШУУД: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй гэж МЭДЭГДЛЭЭ
ШУУД: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй гэж МЭДЭГДЛЭЭ
 
С.Карри энэ долоо хоногт багтаан эмчийн үзлэгээр орно
С.Карри энэ долоо хоногт багтаан эмчийн үзлэгээр орно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!