Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд явган хүний зам тохижуулах ажил 90 хувьтай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

УБЗАА-наас энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа юм.

Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль орчимд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхээр явган хүний зам хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө явган хүний зам тохижуулах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан магистрал зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний дөрвөн багц ажлын нэг багцад гүйцэтгэлийн ажил хийх компани шалгарсан бол үлдсэн гурван багц ажилд худалдан авах ажиллагааг дахин зарласан гэж УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн хэллээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа гурав дахь АЛТАН медалиа хүртлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа гурав дахь АЛТАН медалиа хүртлээ
 
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.