Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багшийн мэргэжлийг дээшлүүлж оюутан солилцоход Турк улстай хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Туркийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгууллаа.

Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын боловсрол сургалтын байгууллагууд багш, оюутан солилцох, боловсролын салбарын талаар мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллана. Хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын яам хариуцан ажиллах юм.

Түүнчлэн төрийн айлчлалын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Боловсролын сайд Юсүф Текинтэй албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд гаргахад хичээн ажиллах талаар ярилцлаа. Мөн харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад тэтгэлгээр оюутан суралцуулахаар харилцан тохиролцов.

АГААРЫН ЧАНАР: Баянхошуу, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Баянхошуу, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц БОХИРДОЛТОЙ байна
 
Ж.Батзандан: Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой
Ж.Батзандан: Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.