Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: 28 жил болсон 30 дугаар сургуулийн барилгыг нурааж, шинэ сургууль барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл, мэдээллийн төв

ТАНИЛЦ: “ПАРИС-2024” Зуны олимпын наадмыг сурвалжлах Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүд
ТАНИЛЦ: “ПАРИС-2024” Зуны олимпын наадмыг сурвалжлах Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд