Дундговь аймгийн боловсролын салбарын 78 дахь бага хурал болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дундговь аймгийн боловсролын байгууллагуудын багш, ажилтнуудын “Багш нарын 78 дахь бага хурал” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Тус бага хуралд сумдын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нар болон аймгийн Боловсролын газрын удирдлага, арга зүйчид зэрэг нийт 270 төлөөлөл оролцож байгаа юм.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Бүрэнжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар оролцлоо.

Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нар цахимаар оролцож, багш, боловсролын салбарын нийт ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Энэ удаагийн бага хурлаар 2026–2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлохын зэрэгцээ шинэ хичээлийн жилийн онцлог, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж байна.

Түүнчлэн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд багш, ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцож байгаа юм.

ЕХОБ Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд 1 тэрбум долларын зээл олгоно
ЕХОБ Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд 1 тэрбум долларын зээл олгоно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!