1-5 дугаар ангийнхан сүү хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж буй. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдаж байна.

Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэлжээ. Ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг тус хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал “Манай сургууль 362 суралцагчтай. 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ татаж аваад хадгалалтын шаардлага, нөхцөлийн дагуу хадгалж, хүүхдүүддээ өгч байна. Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас оношоос хамааран сүүнээс харшилтай, сүү уудаггүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг, эхчүүдээс хүүхдэдээ сүү өгөх хүсэлтэй байгаа эсэхийг лавласан судалгаа хийсэн” гэв.

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа “Сэтгэмж цогцолбор сургуулийн 1-5 дугаар анги 595 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж байна. Бид сүүгээ захиалан татан авалтаа хийж, хадгалах өрөөг гарган хүүхдүүддээ сүү хөтөлбөрт хамруулж байна. Хүүхдүүдэд Д витаминаар баяжуулсан калциар баялаг ном журмынхаа дагуу хадгалагдсан, баталгаатай, органик сүүг өгч байгаагаараа энэ хөтөлбөр онцлогтой байна” гэв.

ЗГ: “ТЭЦ-4”-ийн 8 зуух энэ ачааллаар явбал 1 зууханд доголдол үүснэ
ЗГ: “ТЭЦ-4”-ийн 8 зуух энэ ачааллаар явбал 1 зууханд доголдол үүснэ
 
Улаанбаатар төмөр замын хэмжээнд АИ-92 автобензинтэй 262 вагон байна
Улаанбаатар төмөр замын хэмжээнд АИ-92 автобензинтэй 262 вагон байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!