2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгаж, нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.
Нийслэлийн сурагчдын амралтын хуваарь
1-2 дугаар анги: 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 24
3-4 дүгээр анги: 12 дугаар сарын 30-ны өдрөөс нэгдүгээр сарын 24
Дунд анги: 12 дугаар сарын 30-ны өдрөөс нэгдүгээр сарын 24
Ахлах анги: 2025 оны нэгдүгээр сарын 6-аас нэгдүгээр сарын 24-н хүртэл амарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!