Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханбогд, Цогтцэцийд жолооч нар амрах цэгтэй болно

Огноо
Унших
7 минут 41 секунд

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэс Монгол нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100.000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуунсухайт авто зам ХХК ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн нүүрс тээвэрлэж байна

Гашуунсухайт авто зам ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын тухайд:

  • Өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 % нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ 6 дахин өссөн тээвэрлэлт хийгддэг.
  • Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6 см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд хийгдсэн 4 багц урсгал засварын ачаар 52.8%-д нь 12 см зузаантай хучилтыг хийсэн бөгөөд жил болгоны хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл 2 жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаантай аспальтан зам болох бүрэн боломжтой.
  • 2023 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтооход тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн програм хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт 7 систем, 8 сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.

Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40 хувьтай явагдаж байна. Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу 2 байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг 2 цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулагдаж байна. Амрах талбайн байршил Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олон нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.

Жолооч нар ядарснаас болж осол гаргах нь буурна

Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гашуунсухайтын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг: Өнөөдөр замын нөхцөл байдалтай танилцахаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн дарга, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал газар дээр нь ирж танилцаж байна. Мөн ЦЕГ-ын Санхүүгийн албанаас ирж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь нэлээдгүй ажил арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна. Тухайлбал,

2024 оны зургадугаар сард багтаан тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохироод ярьж байна. Энэ замд нэлээд тээврийн хэрэгсэл зорчдог. Өдөрт дунджаар 1500, 600 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс дээш ачаалалтай үедээ 2000 гардаг. Тээврийн хэрэгслийн жолооч нарын ганц асуудал бол тухтай зогсоол, хоол идээд амарчихдаг байр байх шаардлагатай. Тиймээс үүнтэй холбогдуулан хоёр цэгт эхний ээлжинд амрах зогсоол талбайг тохижилт үйлчилгээний газартай нь барья гэсэн иймэрхүү зүйлийг ярьж байгаа юм байна. Энэ бол их зөв зүйтэй ажил гэж харж байна. Үүнийг барьснаар хөдөлгөөнд орж байгаа жолооч нар маань амардаг, ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурах байх аа гэж ойлгож байна.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг 5 цэгт байршуулна

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, 3 уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг.

Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн зөрчил илрүүлэлтийн мэдээллээр 2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78%-иар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80%-иар нэмэгдсэн байна.

2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд:

  • Чиргүүлээ унагаах 26%
  • Урсгал сөрөх 10%
  • Хурд хэтрүүлэх 23%
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%
  • Зогсож буй автомашины араас мөргөх 12%-ийг эзэлж байна.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр жолооч нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, чадна гэж үзэж байна.

2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үе 13 нэгжээр буюу 34.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

“Дашваанжил“ ХХК газ тээвэрлэдэг жолооч нарыг даатгалд хамруулаагүй байжээ
“Дашваанжил“ ХХК газ тээвэрлэдэг жолооч нарыг даатгалд хамруулаагүй байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.