Өмнөговь аймгийн харьяат тамирчин Г.Саруулбуян кураш бөхийн Дэлхийн Аваргын хүрэл медаль хүртлээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Азербайжан Улсад зохион байгуулагдаж буй 2026 оны Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Өмнөговь аймгийн харьяат тамирчин Ганбатын Саруулбуян хүрэл медаль хүртэж, Монгол Улс, Өмнөговь аймгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөлөө.

Тэрбээр Кураш болон бүстэй бөхийн төрлөөр олон улсын тэмцээн, дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, дараах амжилтуудыг гаргасан байна. Үүнд:

2022 он, Киргизстан Улс – Бүстэй бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

2022 он, Казань хот – Бүстэй бөхийн дэлхийн цомын мөнгөн медаль

2023 он, Узбекистан Улс – Бүстэй бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

2023 он, Узбекистан Улс – Кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

2024 он, Монгол Улс – Бүстэй бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

2024 он, Казахстан Улс – Дэлхийн нүүдэлчдийн наадамд бүстэй бөхийн төрөлд 4 дүгээр байр

2026 он, Азербайжан Улс – Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

Ийнхүү Г.Саруулбуян Кураш болон бүстэй бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн олон улсын дэвжээнд амжилт гаргаж, Монголын бөхийн спортын амжилтын буухиаг үргэлжлүүлж байна.

“АН-ын бүлэг намрын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих байх“
“АН-ын бүлэг намрын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих байх“
 
Хэрэглээний төлбөрөөс болж зээлийн оноо нь буурсан 700 мянга орчим мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-аас чөлөөлнө
Хэрэглээний төлбөрөөс болж зээлийн оноо нь буурсан 700 мянга орчим мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-аас чөлөөлнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!