Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМНӨГОВЬ: Томуугийн үеийн бэлэн байдлаа хангахыг БОЭТ-д үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Аймгийн удирдлагууд Эрүүл мэндийн газрын дарга болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагуудтай уулзаж, томуу, томуу төст өвчний тархалт, эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл авлаа.

Улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийгдэж, холбогдох зөвлөмжийг аймагт илгээхээр хүлээгдэж байгааг танилцуулж, томуугийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажил, эрсдэлийг бууруулах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Мөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эмнэлгийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай хүн хүч, нөөц бүрдүүлэлт хийх, өвчлөлийн тандалтын мэдээллийг тогтмол шинэчилж ажиллахыг Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үүрэг чиглэл болголоо.

О.Номинчимэг: Гудамжаар алхангаа тамхи татдаг байдлыг болиулна
О.Номинчимэг: Гудамжаар алхангаа тамхи татдаг байдлыг болиулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.