Коронавирусний халдварын тоо дэлхийн улс болгонд өөр, өөр байгаа билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэргэжилтнүүд "том орнуудад халдварын тоо хурдацтай өсөж байна" хэмээн анхааруулж байсан юм. Төд удалгүй Латин Америкийн орнууд болох Чили, Аргентин, Колумб, Панам, Боливи, Гуатамела гэх орнуудад халдвар хурдацтай тархаж, Бразил улс гэхэд 3 сая 500 мянган хүн халдварлаж, 112 мянган хүн нас бараад байгаа юм. Мөн нас барагсадтай ойр ажиллаж буй авсны үйлдвэрийн ажилчид, цогсоц шатаагчид, оршуулгийн газрын ажилчид ч мөн халдвар авч байгаа тул үргэлж хамгаалалтын хэрэгсэлтэй ажиллаж байна. Ингээд Латин Америкад вирусээр халдварлан гэр бүлээ орхин одсон хүмүүсийг оршуулах үйл явцад дарсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна.