Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний контентийг бүтээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд


Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контент бүтээх зорилгоор 2020 оны наймдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар байгуулж баталгаажуулсан юм.

Санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна улс орны батлан хамгаалах, эх орны бүтээн байгуулалтад гаъяат үйлс бүтээсэн, баатарлаг цэрэг дайчдыг дэлгэцийн бүтээлд мөнхөлж, алдаршуулах мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хамтран бэлтгэж олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ  “МҮОНРТ-тэй Батлан хамгаалах салбар өнгөрсөн он жилүүдэд үр бүтээлтэй хамтарч ажиллаж ирсэн. “Эх орны төлөө” нэвтрүүлэг долоо хоног бүр үзэгчдийн хүртээл болж, батлан хамгаалах салбарын үйл хэргийг олонд сурталчилсаар байгаа билээ. Ирэх 2021 онд Шинэ үеийн Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохионо. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд үндэсний ууган хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран олон нэвтрүүлэг, баримтат кино, дэлгэцийн бүтээлүүдийг бэлтгэх ажил өнөөдрийн санамж бичгийг үзэглэснээр  эхлэл нь тавигдаж байна” гэдгийг онцолсон юм.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Бид бүхэн Батлан хамгаалах салбар, Батлан хамгаалах яамтай нягт уялдаа, холбоотой ажилладаг. Одоогоос арван жилийн өмнө “Тусгай салаа” олон ангит уран сайхны киног хамтран бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон нь хүүхэд, залууст хугацаат цэргийн албыг зайлшгүй хаах шаардлагатай гэдгийг ойлгуулж, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Ирэх жил тохиох тэгш ойг угтан Батлан хамгаалах яамтай хамтарч хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, тэдний боловсрол, танин мэдэхүйд зориулсан контентуудыг үйлдвэрлэхээс гадна төлөвлөсөн бусад ажил, үйл ажиллагааны бэлтгэлийг энэ онд хангаж ажиллана” гэлээ.   

Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүслээ
Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүслээ
 
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.