
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Улсын нэгдүгээр эмнэлгийн ГЭТ-ийн их эмч Б.Болормаа зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр, "Цагаан сараар манайхан архийг хэтрүүлэн хэрэглэдэг. Үүнээс үүдэж, нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл үүсдэг. Ах, дүүс уулзан, учирч амар мэндээ мэдэлцдэг ёс заншлын баяр болохоор архи ууж, найралдаг баяр биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.