ЭМЯ: Live it Up, Why Not Natural, Doctor’s Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул хэрэглэхгүй байхыг ЭМЯ-наас онцгойлон анхаарууллаа. Тодруулбал, "ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна.

Уг эргүүлэн татагдсан Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins гэсэн 4 брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд иргэд та бүхэн онлайнаар эдгээр үйлдвэрлэгчийн, тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг захиалан авахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.

Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайдын зөвлөх болжээ
Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайдын зөвлөх болжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!