Нүүрсний сонсголын хоёр дахь шатны гурав дахь өдөр өнөөдөр боллоо. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонссон. Энэ үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө хэрхэн шагнаж, урамшуулал олгосон талаар мэдээлэл ил болсон юм.
Тэгвэл МҮОНРТ-ийн захирал асан Н.Дэмбэрэл "Тавантолгой Түлш" ХХК-аас 57,770,000 төгрөгийн урамшуулал авчээ.