“UB Food festival 2023” арга хэмжээ өчигдөр эхэлсэн бөгөөд 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп оролцон, олон үндэстний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилж буй юм. Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар “UB Food festival 2023” арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлээс бүх аж, ахуйн нэгжүүдээ дэмжиж, асар болон бусад зүйлээр хамтарч ажиллаж байна. Хоол бол аливаа хотын нэрийн хуудас болдог. Япон, Парист жуулчид яагаад аялдаг вэ гэхээр хоол нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байдаг. Энэ утгаараа “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын иргэдэд монгол хоол, соёлыг сурталчилж байгаа юм" хэмээв.