Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан 5 бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Үүний нэг нь Улсын арслан Ц.Содномдорж юм. Тэрбээр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4-ийн даваанд Цэргийн арслан Г.Жамбалдоржтой барилдсан. Энэ үеэрээ Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед халдсан хэмээн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж.