Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны гурвын даваа 13.00 цагт эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 44 секунд

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн билээ. Бөхийн барилдааны хоёрын давааны дараах байдлаар том цолтой бөхчүүдээс:

-Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин А.Хишигдоржид,

-Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн начин Б.Бат-Эрдэнэд,

-Улсын заан Б.Батмөнх аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт,

-Улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн заан Т.Батсүрэнд тус тус өвдөг шороодсон юм.

Бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 13.00 цагт эхэлнэ. Гурвын даваанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд барилдана.

ҮЙЛ ЯВДАЛ: Томуу ба томуу төст өвчин болон улаанбурханы нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Томуу ба томуу төст өвчин болон улаанбурханы нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ
 
ГУРВЫН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдагва унаж, бусад аварга, арслангууд ДАВЛАА
ГУРВЫН ДАВАА: Улсын арслан Р.Пүрэвдагва унаж, бусад аварга, арслангууд ДАВЛАА
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!