Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан Ц.Содномдорж Бөхийн өргөөнд 19 дэх удаагаа түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

"Алтанжолоо" группийн "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Монгол Улсын арслан цолны хүндэтгэл"-ийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдааны үзүүр түрүүнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр нар үлдсэн юм.

Үзүүр, түрүүний төлөөх барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж долоо даван түрүүлж 10 сая төгрөгийн шагнал хүртсэн бол үзүүрлэсэн Улсын арслан Б.Орхонбаяр 5 сая төгрөгөөр шагнууллаа.

Дашрамд, Улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр түрүүлснээр Бөхийн өргөөнд 19 дэх удаагаа түрүүлж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын заяа их“ гэжээ
Ерөнхий сайд Н.Учрал “Монголын заяа их“ гэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан. Өдөртөө бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан. Өдөртөө бага зэргийн бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.