Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж, заан Б.Батмөнх, аймгийн арслан П.Эрхэмжаргал нарыг Зөрчлийн хуулийн дагуу ШАЛГАЖ, аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 15 секунд

Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан 5 бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж.

Үндэсний бөхийн барилдааны 8-ын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авахаар дууджээ.

Мөн 4-ийн даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед нь халдсан гэх асуудлаар, 3-ын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.

Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нарын барилдаан олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Улмаар заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байна.

Харин Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Учир нь Үндэсний бөхийн барилдааны 6-ын даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, мөн МҮБХ-ноос гурван жил барилдах эрхийг нь хасаад байгаа билээ.

ХБ: Он гарснаас хойш зээлийн эргэн төлөлт 335,6 тэрбум төгрөгт хүрлээ
ХБ: Он гарснаас хойш зээлийн эргэн төлөлт 335,6 тэрбум төгрөгт хүрлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.