Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай бөгөөд гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажлыг 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй байна. Иймд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан газар дээр нь очиж барилгын ажлын явцтай танилцжээ.
Тэрбээр, "2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд ажиллаж баригдаж байгаа сургуулийн барилгуудтай танилцлаа. Гүйцэтгэл өндөр хувьтай боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл ярьж байна. Ер нь бол ажил хийж чадна гэж авсан бол ажлаа чанартай хийдэг. Барилгын ажлыг гүйцэтгэх эрсдэлээ төр лүүгээ чихээд баймааргүй байгаа юм" гэв.