Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 32 настай эмэгтэй өндрөөс унаж, амь насаа алдах гэж байсныг ОБГ-ынхан эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, "Цонхон дээр нэг эмэгтэй хөлөө гаргачихсан амиа хорлохоор уйлаад сууж байна" гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2023.08.03/ өдрийн 09:54 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У /32 настай, эмэгтэй/ нь амиа хорлох зорилготой сууж байсныг 5 минут ажиллаж, эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.