Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Төсвийн тодотголоор алслагдсан сумдын эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай

Огноо
Унших
2 минут 45 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг хэлэцлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын санхүүжилт төсвийн тодотголын хүрээнд 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж буй асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хөндөж ЭМ-ийн сайд С.Чинзоригоос асуулт асууллаа. Ингэхдээ тэрбээр "Төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдэж, эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдэж буйтай холбоотой төсвийн тодотголоор салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Тиймээс таны санаачилсан алслагдсан сумдын эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдэх асуудал энэ тодотголд орсон уу гэдгийг тодруулъя.

Бид эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсан. Харин дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн газруудын ажилчдын цалин хөлс нэмэгдэж чадахгүй байгаа. Тиймээс нийтийн эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаа явуулах ёстой аймаг, дүүргийн ажилчдын цалин энэ төсвөөр нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Бодитоор яаж нэмэгдэж байгаа тухай тоо баримтаар хэлж өгнө үү" хэмээв.

Асуултын хариуд ЭМ-ийн сайд С.Чинзориг "Тодотгол хийгдэж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын ажилчдын гүйцэтгэлийн аргаар олгож багаа тарифт өөрчлөлт орно.Хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Ялангуяа сумын эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой хүн ам цөөтэй , төөөс алслагдсан сумдуудын эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд тарифаа өөрчилнө. Ирэх 7 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлнэ.

Хоёрдугаар асуудал нь одоогийн төсвийн тухай хуулиар сум тосгоны эрүүл мэндийн байгууллага нь жилийн эцсээр санхүүгийн үлдэгдэлтэй гарсан бол өөрийн захиран зарцуулах эрх нь нээгдээгүй, төврөлүүлэн татдаг зохицуулалт байгаа юм. Тиймээс бидний шийдэх дараагийн асуудал нь санхүүгийн үлдэгдэлтэй гарсан бол өөрөө захиран зарцуулдаг байх, шаардлагатай багаж хэрэгслээ худалдаж авдаг байх эрхийг нээж өгөх гэж байгаа юм. Ийм хоёр чиглэлээр сумын эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтын дэмжлэг хэлбэрээр үзүүлнэ. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 43 хувиар нэмэгдэж байна. Хмагийн бага нь 32 хувиар нэмэгдэж байна" хэмээн тайлбарлалаа.

УЦУОШГ: Ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
УЦУОШГ: Ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Ч.Өнөрбаяр: Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна, ажил хийдэг хүн алга
Ч.Өнөрбаяр: Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна, ажил хийдэг хүн алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.