Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын чуулганы 2025.06.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр байна.

Тодруулбал, өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг дарга С.Бямбацогт нар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн барьсан юм.

Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэгвэл төсвийн төсөлд 2025 онд улсын нэгдсэн төсвийн орлогыг 30,1 их наяд төгрөг байхаар баталсан хэдий ч оны эцэст 3,3 их наядаар буурах төлөвтэй учраас төсвийн зарлагаа 2,3 их наядаар танаж, алдагдлыг 1,3 их наяд байхаар тооцолсон гэж үзжээ.

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
 
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үедээ Рио Тинтогийн захирал руу бичсэн гэх захидлыг Л.Гүндалай ИЛ БОЛГОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.