ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Сайд нарын урсгал зардлаас 431.4 тэрбум төгрөг хэмнэнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Урсгал зардлаас 431.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум нийт 1.4 их наяд 38.9 тэрбум төгрөг хэмнэнэ.

Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сарын 1-нээс төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмэх аж. Мөн 475 мянган ахмад настанд суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Төсвөөс хэмнэсэн зардлыг ирэх өвөл цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг зүйлд зориулна гэв.

Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагын төлөөллүүд COP17 хурлын хэлэлцүүлэгт оролцож байна
Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагын төлөөллүүд COP17 хурлын хэлэлцүүлэгт оролцож байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!