Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын их дэлгүүр онлайнаар ажиллаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Улсын Их Дэлгүүр өнөөдрөөс /2020.06.12 / үйл ажиллагаагаа онлайн хэлбэрээр явуулж эхэллээ.

Энэ сарын 7-ны өдөр Улсын Их Дэлгүүрт гал гарч, үйл ажиллагаа нь түр хугацаанд зогсоод байгаа билээ. Тэгвэл үйлчлүүлэгчид www.nomin.mn сайт руу хандан “Улсын их дэлгүүр” цэснээс худалдан авалт хийж, үнэгүй хүргүүлэн авах боломжтой болсон байна.

Түүнчлэн, түймрийн дараах эмх замбараагүй байдлыг цэгцэлж, Улсын их баяр наадмаас өмнө Их дэлгүүрийн нэг, хоёр дугаар давхрыг нээхээр ажилчид нь зав чөлөөгүй ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Б.Жаргалмаа

 

Хуурамч еврогоор тоглоом авч болох эсэхийг асуусан хүүг цагдаа нар шалгажээ
Хуурамч еврогоор тоглоом авч болох эсэхийг асуусан хүүг цагдаа нар шалгажээ
 
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай өртөж шатжээ
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай өртөж шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.