Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нобелийн шагналт зохиолч Кензабуро Оэ таалал төгслөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нобелийн шагналт Японы зохиолч Кензабуро Оэ 88 насандаа таалал төгсчээ.

Кэнзабуро Оэ нь 20 гаруй роман, тууж, хэд хэдэн өгүүлэгийн түүвэр гаргаж дэлхийд нэр алдар нь түгсэн юм. Оэ зохиолдоо орчин цагийн хүний хариуцлагагүй байдал, ганцаардлын асуудлыг хөндөж Японы нийгэмд залуусын эзлэх байр суурийн талаар хөнддөг байв. Үүнийх нь төлөө түүнийг Японы Сэлинжер гэж нэрлэсэн юм. Харин зохиогч өөрийн уран бүтээлийг реализмын шоглол гэж үздэг.

1994 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Оэ уран бүтээлийн ажлаас гадна нийгмийн идэвхтэн байв. Тухайлбал, цөмийн эрчим хүчгүй Японы төлөө тэмцэн «Баяртай, Фукусима!» гэсэн уриан дор олон цуглаан зохион байгуулж байжээ.

Х.Зориг

АТГ: Үлдсэн дөрвөн гишүүн мөрдөн байцаалтад саад учруулвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг гаргана 
АТГ: Үлдсэн дөрвөн гишүүн мөрдөн байцаалтад саад учруулвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг гаргана 
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц