Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Үлдсэн дөрвөн гишүүн мөрдөн байцаалтад саад учруулвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг гаргана 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын долоон гишүүний гурвыг нь буюу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад учруулж байгаа тул эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорт гаргаж буйгаа мэдэгдсэн билээ.

Түүнчлэн дөрвөн гишүүн болох А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарыг цаашид мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулбал АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах саналыг мөн Прокурорт хүргүүлэхээ санууллаа.

Тодруулбал,

  1. УИХ-ын гишүүн А.Адъасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
  2. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  3. Б.Энх-Амгалан нар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг үндэслэлээр эрүүгийн хэргийн зүйл ангиар яллагдагаар татагдаад буй.
Дэд сайд Л.Халтарт АТГ-аас төмөр замын тээвэртэй холбоотой асуудлаар хэрэг нээжээ
Дэд сайд Л.Халтарт АТГ-аас төмөр замын тээвэртэй холбоотой асуудлаар хэрэг нээжээ
 
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.