Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Уралдааны зорилго нь, "Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх" юм.
Шалгаруулалтыг, ХНХСайдын 2019 оны А/64 тоот тушаалын дагуу 2 үе шаттай явагдана. Тодруулбал, 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд доорх салбаруудад шалгаруулна. Үүнд,
- Уул уурхай, олборлолт
- Барилга
- Боловсруулах үйлдвэрлэл
- Эрчим хүч
- Зам тээвэр
- Төрийн болон үйлчилгээ /эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар/
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, 88023900, 99929882 дугаарт холбогдох боломжтой.