Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Идэрбат: Сүхбаатар аймагт эмч, сувилагч, багш дутагдалтай байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 33 секунд

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах зорилгоор “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Иймд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбатаас цаашид ямар бодлого баримталж ажиллах талаар тодрууллаа.

-Хөдөөгийн сэргэлт чуулганы хүрээнд ямар бодлого баримталж ажиллах вэ. Төсөл хөтөлбөр зорилго зорилтын талаар ярихгүй юу?

-Монгол Улсын нийт хүн амын 50 хувь Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт хүн амын тоо их сийрэг байна. Манай Сүхбаатар аймагт л гэхэд дөнгөж 65 мянган хүн байна. Тэр агуулгаараа бид манай аймагт ирж ажиллах хүсэлтэй байгаа хүмүүст хэд хэдэн боломжийг олгож байгаа.

Энэ юу гэвэл, эхний ээлжид амьдрах байр, орон сууцыг нь хувийн хэвшлүүдтэйгээ ярилцаж дэд бүтцийг нь төр болон орон нутгийн төсвөөр шийдэж байгаа. Дэд бүтцийг нь бид өөрсдөө шийдэж өгч байгаа учраас орон сууцны үнэ харьцангуй хямд байна. Мөн хувиараа бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа иргэдэд хандаж хэлэхэд манайх тал нутагт байдаг аймаг учир газрын асуудлыг төвөггүй шийдэх боломжтой.

Харин орон нутгийн төсвөөр 1,5 тэрбумын өртгөөр, жижиг өрхийн бичил бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжих төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Иймээс Сүхбаатар аймагт ирж амьдран, төрийн байгууллагад орж ажиллахыг хүсэж байвал бид төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг 450 сая төрөгтэй баталсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ хөтөлбөрөөрөө аймагт дутагдалтай байгаа эмч, сувилагч, багш, соёл, нийгмийн салбарынхан ирж ажиллавал байрны урьдчилгаанаас эхлүүлээд аль ч тар дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.

-Сүхбаатар аймагт тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ?

-Өнгөрсөн жил манай аймгаас 1000 орчим хүн шилжиж явсан. Үүний хүрээнд юунаас болж яагаад шилжиж байна гэдгийг судалж байна. Улмаар төрийн сургуулиудтай дүйцэхүйц хэмжээний чанартай хувийн сургуулиудыг бий болгох шаардлагатай байна. Шилжиж байгаа иргэдээс асуулга асуухад ихэнх нь хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшүүлмээр байна гэсэн хариулт өгсөн.

-Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд малын тоо толгой эрс нэмэгдэж байна шүү дээ. Үүнээс үүдэн бэлчээрийн даац хэтэрч байна. Харин танай аймгийн хувьд бэлчээрийн даац хэр байна вэ?

-Манай аймгийн хувьд 4,6 сая малтай. Мөн энэ өвөл өөр бусад аймгуудын малчид ирж ихээр отор хийсэн. Үүнтэй холбоотойгоор бэлчээр, ундны асуудал их үүслээ. Үүнээс харахад даацын хүрэлцээ маш бага, цөлжилт ихтэй байна.

-Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүний талаар ярихгүй юу. Магадгүй үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталж байгаа байх. Хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөв?

-Мэдээж Сүхбаатар аймгийн маань брэнд бүтээгдэхүүн бол мах. Амт, чанарынхаа хувьд улсдаа нэгдүгээрт бичигддэг. Энэ агуулгаараа манай нутагт 5-6 төрлийн махны үйлдвэр ажиллаж байна. Улмаар чанар сайтай махан бүтээгдэхүүнээ гадаад улсууд руу экспортлох ажлын эхлүүлсэн.

Мөн "Таанын сорсууд" гэдэг бүтээгдэхүүн маань олон улсын зах зээлд гарах хэмжээний патент бүх материалуудаа авчихсан явж байна. Үүгээр ч зогсохгүй бүх төрлийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Ерөнхийдөө хүнсний хэрэгцээний ихэнх хувийг бид өөрсдөө хангадаг. Өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ биетээр авчрах боломж байсангүй. Танилцуулга байдлаар хүргэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Даваахүү

Н.Мандуул: Хөгжлийн банканд шалгалт дутагдаагүй. Харин илэрсэн зөрчлийг арилгуулах гэж ажиллаагүй нь бодит фактаар харагддаг
Н.Мандуул: Хөгжлийн банканд шалгалт дутагдаагүй. Харин илэрсэн зөрчлийг арилгуулах гэж ажиллаагүй нь бодит фактаар харагддаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.